8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу жолооч осол гаргаж гурван хүн гэмтжээ

2020-02-19 10:00:00

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож гурван хүн гэмтээсэн осол өнгөрсөн шөнө гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр, 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 00:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla Rumion маркийн машинтай мөргөлджээ.

Ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна.

Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог багажаар/драгер/ шалгахад 1.87 хувийн согтолттой байжээ.

Гэрэл зургийг Тээврийн цагдаагийн албанаас авав.

"Одоогоор гэмтсэн хүмүүсийн эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. 

Уг осолд зөрчлийн хэрэг нээж, гэмтсэн хүний гэмтлийн зэргээс шалтгаалан хариуцлага тооцно" гэсэн мэдээллийг өглөө.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд замын хөдөлгөөнд оролцогчдыг архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэд
Согтуу юмны машинд яах гэж суувдаа,аягүй бол жолооч зүгээр л байгаадаа,уг нь тэр л түрүүлээд үхэж далд орвол таарах юм
2020/02/19 103.212.117.97
  • Recent
  • Most Read
  • Most Comment