8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашины захыг 4 сарын 01 гэхэд нүүлгэн шилжүүлж дуусна

2016-03-19 12:38:00

Автомашины худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлснээр худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрөгч аравдугаар сард ашиглалтад орсон бөгөөд 300 иргэн 1000 гаруй зогсоол худалдаж авсан байгаа. Үлдсэн иргэдийг 22 товчооны ойр байгуулагдаж байгаа шинэ захад дөрөвдүгээр сарын 1 гэхэд нүүлгэн шилжүүлж дуусгах бөгөөд эсэргүүцсэн худалдаачдын асуудлыг газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.  Дөрвөн талбайд барих барилгын гүйцэтгэгч компани шалгарч, зураг төслийн ажилдаа оржээ.  Хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтанд Унгар улсаас 70 сая ам.долларын санхүүжилт авахаар  төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн 20-30 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл