Сошиал ертөнцөөр оюутны 70 мянган төгрөгөө сураглагсад цөөнгүй байсан. Учир нь оюутны үндэсний тэтгэлэгийг өнгөрөгч 12 дугаар сард улирлаар нь олгох байсан ч хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Тэгвэл болзол хангасан оюутнуудын 70 мянга 200 төгрөг өнгөрсөн долоо хоногоос дансанд нь орж эхэлсэн байна. 2015-2016 оны хичээлийн жилийн 9-12 дугаар сарын үндэсний тэтгэлэгийн болзлыг нийт 52 мянган оюутан хангасан байна. Сангийн яамнаас арилжааны банкууд руу санхүүжилт хийж, өнгөрөгч 7 хоногоос эхлэн оюутнуудын дансанд тэтгэлэг нь орж эхэлжээ.
Оюутны 70 мянга олгогдож эхэллээ.
2016-03-19 13:17:00