8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ: Нэг удаагийн маскийг норсон даруйд нь солих хэрэгтэй

2020-03-03 10:10:00

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын албаны дарга Баярболд амны хаалт зөв хэрэглэх зөвлөмж өглөө.

Тэрбээр, Амны хаалтыг хоёр цаг тутамд солихыг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байв. ДЭМБ-аас сүүлийн үед нэг удаагийн амны хаалтыг норсон даруйд нь солихыг зөвлөх болжээ. Нойтон чийглэг орчинд нян бактери үрждэг учир нойтон маск зүүж болохгүй.

Мөн амны хаалтыг хаяхдаа хамгийн бохирдол багатай хэсэг болох чихний арын хэсгээс барьж, маскнаас барилгүй урьдчилан бэлтгэсэн гялгар уутанд хийж, уутны амыг боож хаях нь халдвараас хамгаалах хамгийн зөв арга. Амны хаалтыг хэрэглэсэн хэсгээс барихгүй, гаднаас нь нугалж, чихний резинээр ороож хаяна гэдэг буруу юм гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл