8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк өнөөдрөөс эхлэн зургаа хүртэлх сарын хугацаатайгаар тэтгэврийн зээл олгохоор болжээ

2020-02-21 12:24:46

УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батласнаар иргэдийн зээлийг нэг удаад тэглэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн зээл олгохыг түр зогсоогоод байв.

Харин Төрийн банк өнөөдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаатайгаар тэтгэврийн зээлийг олгож эхлэхээр болжээ. Энэ талаар тус банкны лавлах утсаар холбогдон тодруулахад "Тэтгэврийн зээл нь манай банкнаас гаргаж буй зээлийн бүтээгдэхүүн. Өнөөдөр 14:00 цагаас эхлэн тэтгэврийн зээлийг зургаан сар хүртэлх хугацаатай олгож эхэлнэ. Зээл авахад батлан даагч шаардлагагүй" гэлээ.

Зээлийн хүү нь 1.4 хувь аж. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй гэх заалтыг үндэслэн энэхүү зээлийг тус банкнаас гаргахаар болжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг"Энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн арилжааны банкуудтай уулзаж зургаа хүртэл сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгох асуудлаар ярилцана. 

Тэтгэврийн зээл бол цэвэр арилжааны банкны бүтээгдэхүүн. Тиймээс арилжааны банкуудын саналыг сонсоно. Банкуудын арилжааны бүтээгдэхүүн гаргадаг журмаар явах нь зүйтэй болов уу" хэмээж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 64