8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эх сурвалж тодорхой бус, ташаа мэдээлэл тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна"

2020-02-21 17:52:00

Нөгөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны Ням гаригт БНСУ-аас 100 Монгол иргэн эх орондоо ирэхээр МИАТ-ээс онгоцны тасалбар авсан гэсэн мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Эдгээр  хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээ авна гэсэн мэдээлэл  зарим мэдээллийн сайтуудаар гарсан юм. Энэ талаар МИАТ-аас албан ёсны мэдээлэл гаргасан байна. Тодруулбал, 

www.news.mn, www.eguur.mn мэдээллийн сайтууд 2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай  эх сурвалж тодорхой бус, илтэд худал ташаа мэдээлэл олон нийтэд тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна.

Бид Улсын Онцгой Комиссын Коронавирусын (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг баталсан. 

Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээлэлээ залруулж дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна. МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол улсын иргэн
Энэ мэдээлэл тараад байгаа,үүгээр ч зогсохгүй 3 монгол хүн өндөр халуурсан тусгайлан авч явж тусгаарласан гэсэн яриа ХУУРАЙ ӨВСНИЙ ТҮЙМЭР мэт тарж байна.ЭМЯ мэдээлэл өгөх шаардлагатай байна.
2020/02/22 202.126.89.96