Аймаг нийслэлийг хатуу хучиллтай автозамаар холбосон нь зорчигчдын талархалыг хүлээсэн. Улаанбаатар хотыг 21 аймагтай холбох ажил энэ онд дөрвөн аймгийг холбосоноор шувтрах талдаа орно. Энэ онд 1000 гаруй километр замыг шинээр тавих бөгөөд орон даяар дөрөвдүгээр сарын 15-наас ажил зэрэг эхэлнэ” гэж салбарын сайд мэдээлсэн. Нийт замын 20 хувийг улсын төсвийн хөрөнгөөр үлдсэнийг нь төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах аж. Монгол Улс сүүлийн дөрвөн жилд замын салбарт нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.