8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

2020-02-21 18:14:27

2020 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчеон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчеон олон улсын нисэх буудлаас илэрсэн. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

  • Гараа сайтар савандаж, тогтмол угаах
  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
  • Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09:00-22:00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 64