8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдтэй танилц

2020-02-26 16:24:19

Улсын Онцгой комиссын хуралдаанаар   гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр "Вирусийн тархалт  дэлхий нийтийг цочроож байна. Засгийн газрын хуралдаан болж байгаа цаг үед дэлхий нийтэд  80 591 хүн халдварлаж 2709 хүн нас барсан байна. Хятадын дараагаар БНСУ анхаарал татаж байна. 1146 хүн халдвар  авч 11 хүн нас барсан байна. Хэдийгээр Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа ч тайвширч огт болохгүй. Иймээс Улсын Онцгой комисс дараах шийдвэрийг гаргаж байна" гэв.  Үүнд: 

-Xот хоорондын зорчигч тээвэр, онгоц галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлалтыг  3-р сарын 3-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгах

-Орон нутгийн бүх нислэгүүдийг 3-р сарын 3-ний 08.00 цаг хүртэл зогсоох 

- Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг зогсоосон хугацааг 3-р сарын 11-ний өдрийг дуустал сунгах

-Монгол Улс-Япон  улс хоорондын нислэлгий  2-р сарын 28-наас 3-р сарын  11-ний өдөр хүртэл зогсоох

-Төрийн албан хаагчид гадаадад  зорчихыг 3-р сарын 31-ны өдөр хүртэл зогсоох

- БНСУ-ын болон, БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг 27-наас 3-р сарын 30 хүртэл хилээр нэвтрүүлэхгүй байх

-Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээний хязгаарлалтыг  3-р сарын 3 хүртэл сунгах 

- Худал мэдээлэл тараасан,  эрсдэлтэй улс орноос ирэхдээ мэдээллээ буруу өгсөн, шаардлага биелүүлээгүй   иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр  тус тус шийдвэрлэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
serjmaa
oron nutgin hol horoi sungagdaagvi bzdee yag 3ndaa nehvv
2020/03/01 203.91.115.39
Zochin
Hudaldaanii tuvuud, restoranuudaa haamaar yum aa. Yagaad darhlaa saijruulah uilchilgeenuudee haagaad hamgiin haldvar taraah gazruudaa haagaagui yum be? Us hool bohir ayaga tavgaar damjdag gene
2020/02/27 182.160.37.2
MONGOL eej
Bid bugdeeree tur zasgiinhaa shiidceriig dagaj murduh bolno.
2020/02/26 66.181.186.247
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 64