16o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 945 баар, цэнгээний газрын үйл ажиллагааг түр зогсоолоо

2020-02-28 12:33:51

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжинд бүх төрлийн баарны үйл ажиллагааг 2020 оны 03-30-ны өдрийг дуустал түр хаахаар шийдвэрлэсэн. Аж ахуй нэгж байгууллага, иргэн захирамжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцох юм.

Зөрчлийн тухай 6.5 дугаар зүйлийн 15 дах хэсэг
Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай 5.13 дугаар зүйлийн 1 дах хэсэг
Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх
Нийслэлийн Засаг даргын захирамжид заагдсан хугацаанаас цаг хэтрүүлсэн, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан байхад үйл ажиллагаа явуулж буй зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг НЗАА-нд хүргүүлж шийдвэрлүүлэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 45