8o
Улаанбаатар хот
mobile menu

ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТАСАЛБАРЫГ ОНЛАЙН БОЛОН ЧАТААР БИЧНЭ

2020-03-03 09:54:00

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж байгаа. Одоогоор манай улсад энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд цагаан сарын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээврийн төдийгүй автомашины хөдөлгөөнийг хориглосон. 

Өчигдөр УОК хуралдаж, орон нутгийн зорчих хөдөлгөөнийг маргааш өглөөний /2020.03.03/ 06:00 цагаас нээхээр болсон билээ.  Замын хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан  хот хооронд зорчигчдын тасалбарыг өнөөдрийн /3 сарын 02/ өдрийн 08:00 цагаас онлайн болон чат-аар бичиж үйлчлэхээр болжээ. 

Тодруулбал, АТҮТ ТӨҮГ-ийн үйлчилгээг иргэд, зорчигчдод хүртээмжтэй, түргэн шуурхай, хялбар болгох үүднээс 2020 оны 02 сарын 22-ны өдрөөс эхлэн Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 лавлах үйлчилгээний утас болон https://www.facebook.com/autoteever/ фэйсбүүк хуудасны chat-р өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих үйлчилгээг эхлүүлсэн юм. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн дээрх утас, хаягаар тасалбар бичих ажээ. Тиймээс иргэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу, эсвэл нийслэлээс орон нутаг руу нийтийн тээврээр зорчихоор бол тасалбараа онлайнаар болон 1900-1234 утсаар захиалж, авах боломжтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл