8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэл рүү орж, гарч байгаа зорчигчдийг 10 гаруй асуулттай асуумжийг үнэн зөв бөглөж өгөхийг уриаллаа8

2020-03-03 11:48:17

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээж, нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдлийг тодорхойлох зорилгоор асуумж авч байна.

Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрджээ.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж байгаа юм.

Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамтдаа сэргийлэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа.

Зорчигчдоос авч буй асуумж:

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ял хийсэн ялтан шигээ болох нээ дээ
2020/03/04 59.153.113.13