8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдөр 16:30 цагийн байдлаар орон нутгийн замд 164 автобусаар 6,888 иргэн зорчжээ

2020-03-04 09:15:16

Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш өчигдөр 16:30 цагийн байдлаар нийт 51 чиглэлд хот хоорондын 164 автобусаар 6,888 зорчигч замд зорчиж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Харин 14:30-16:30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 50 тээврийн хэрэгслээр 1,186 зорчигч дамжин өнгөрсөн аж.

Тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө авто буудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж буй.

Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжихэд зөрчил илрээгүй бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл