Өвөл зунгүй хэдэн малаа бараадаж халуунд халж, хүйтэнд хөрч байдаг хүмүүс бол малчид. Малын түүхий эдээс өөр орлоггүй тэдэнд малын гаралтай бүтээгдэхүүний үнэ унасан нь эдийн засагт нь ихэд нөлөөлсөн. Тэгвэл Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Төрийн банкнаас малчдад жилийн 10 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн байна. Энэ чимээнээр олон малчин зээл авахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд энэ сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 341 малчин 958.2 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Хүсэлтий н дагуу Төрийн банк энэ сарын 17-ны өдрийн эцсийн байдлаар 55 малчинд 159.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.Малчид “Сайн малчин” хөтөлбөрт хамрагдахын тулд малчны данстай байх, түүгээрээ гүйлгээ хийдэг, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлдөг, малаа эрүүл байлгах дөрвөн шаардлагыг биелүүлэхэд л хангалттай аж.
Малчдад 10 хувийн хүүтэй зээл олгож эхэлжээ
2016-03-19 15:03:00