8o
Улаанбаатар хот
mobile menu

МХЕГ-т 17 ширхэг богино долгионы радио станц бэлэглэлээ

2020-03-05 10:30:00

“Сүмбэр коммодитиз” компани нийгмийн хариуцлагын хүрээнд МХЕГ-т 17 ширхэг богино долгионы радио станц бэлэглэлээ. Тус компанийн захирал М.Түвшинсанаа "COVID19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага хамгийн түрүүнд хил дээр нүүр тулж ажилладаг. Зөвхөн энэ удаад ч биш, цааш нь үргэлжлүүлээд ашиглахийг нь тооцож энэ радио станцыг бэлэглэж байна" гэв.

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хилийн боомтууд дээр ажиллаж буй мэргэжлийн хяналтын албад, хэлтэст шаардлагатай байгаа радио станц бэлэглэж байгаад талархаад, тус компанийн хамт олон ажлын амжилт хүслээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл