8o
Улаанбаатар хот
mobile menu

Нөөцийн өвсийг 5,500, тэжээлийг 11,800 төгрөгөөр малчдад хүргэж байна

2020-03-06 10:00:00

2019 онд 22.4 сая толгой төл бойжуулан, 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын сүргийн тоо 70.9 сая толгойд хүрчээ.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 60 хувь нь цастай байгаа бөгөөд улсын хэмжээнд 8 аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна.

Хоёрдугаар сарын 20-ны байдлаар Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Хэнтийн Баян-Овоо, Өлзийт, Хэрлэн, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Түвшинширээд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж улсын нөөцийн 2,303 тонн өвсийг үнэгүй, 2,025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Завхан, Хөвсгөлийн гурван сум тус бүрт нэг буюу нийт долоон автомашин өвс олгох шийдвэр гаргасан байна.

Одоогоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 5,862 тонн өвс, 4,134 тонн тэжээл байгаа бөгөөд аюулгүйн нөөцийг Баян-Өлгий аймгаас бусад аймгууд малчдад борлуулах ажлыг зохион байгуулж буй аж.

Өвсний үнэ 4,000-13,000 төгрөг, тэжээлийн үнэ 11,500-26,000 төгрөгийн хооронд харилцан адилгүй байгаа бол аюулгүйн нөөцийн өвсийг дунджаар 5,500 төгрөг, тэжээлийг 11,800 төгрөгөөр малчдад хүргэж байна.

Аймгуудаар 2,379 тн өвс, 1544.5 тн тэжээл  худалдаалж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Түүнчлэн гурилын үйлдвэрүүдээс авсан судалгаагаар гуравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 6,100 тонн хивгийн нөөц байгаа бөгөөд аймаг, орон нутгаас авсан мэдээгээр хаваржилтад 5,500 тн өвс, 3,000 тн тэжээл шаардлагатай аж.

Одоогийн байдлаар улсын болон орон нутаг, үйлдвэрт байгаа тэжээлийн нөөцийг харахад өвс, тэжээлийн хангамж хүрэлцээтэй байхаар байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл