18o
Улаанбаатар хот
mobile menu

“Женко” Х.Баттулга + Төмөр зам+ Дуулиан

2015-11-23 13:07:00

Манай нийгэмд нэг хүнийг тэнгэр тултал нь магтах эсвэл газар дор ортол нь муулах үзэгдэл тун түгээмэл.  Нэг л муугаар яригдаад эхэлчихвэл хэчнээн сайн зүйл хийсэн ч мушгихдаа “сайн” гарууд нь яаж ийгээд харлуулчихдаг. Харин зарим нэг салбарт зарим нэг ажлаараа сайн дүн авчихсан улсууд түм бумаар нь улсаас идэж байсан ч хаацайлаад өнгөрсөн жишээний.

Зураач, тамирчин, наймаачин хийж явсан Женко Х.Баттулга 1990 оны зах зээлийн давалгаанаас хамгийн их хожсон хүн. Өнөөдөр түүний мэдэлд Оросын хөрөнгөөр монголчуудын бий болгосон Талх чихэр, Баянгол зочид буудал, Мах импекс зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд бий. Хувийн хэвшилд ажилладаг хүмүүс нь цалин бага амьдралд хүрэлцэхгүй байна гэж хичнээн хашгирсан ч Х.Баттулга шиг баян хүн монголд бараг байхгүй, түүний хөрөнгө жил ирэх тусам нэмэгдсээр. Зарим хүмүүс түүнийг "Эх оронч" гэдэг. Харин зарим нь "эх орноосоо урвагч" гэдэг.  Хамгийн сайн мэдэх Баянхонгорчууд нь хүртэл хэн гэж тодорхойлохоо мэдэхээ байчихсан.

Тэрбээр Баянхонгор аймагт яг төрөөгүй. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг гэдэг үлгэрийг сайн харуулж, аавынхаа төрсөн нутгаас УИХ-д гурван удаа сонгогдсон хүн. Харин Баянхонгор аймгаас гурван удаа гишүүн болохдоо Х.Баттулга орон нутгийн хөгжилд хувь нэмэр хэр оруулав, иргэдийн амьдрал хэрхэн сайжрав гэдэг асуултад захын хүн хариулж чадахгүй байна. Түүний 12 жилийн хугацаанд барьсан том бүтээн байгуулалт нь "Баруун бүсийн худалдааны төв" гэх  хоёр давхар байшин гэнэ. Үүнийг улсын болон хувь хүмүүсийн хандиваар барьсан, ашиг нь Х.Баттулгын компанид ордог гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ.

Мөн “Шинэ сум” төсөл нь хөдөө хээр газар хүн амаа татаж байна гэж гурав дөрвөн байшин барьж татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлчихсэн гэнэ. Тиймдээ ч сумдын багш ажилчдыг Бээжинд аялуулж Баянгол зочид буудалдаа байрлуулсан шиг амыг тагладаг тухай ч ярьсаар байна  Гэхдээ тэрбээр ийнхүү төрд 12 жил суухдаа амбицаа нэлээд сайн томруулаад авсан нэгэн. Зам тээврийн салбар түүний хараанд байдаг гэхэд нэг их хилсдэхгүй.

Түүний талаар өнгөрсөн долоо хоногт нэгэн ноцтой баримт дэлгэгдсэн. Тодруулбал “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолжээ. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байна юм. Мэдээж тэрбээр энэ дуулианы талаар хариу мэдэгдэл хийхдээ зохион байгуулалттай, прокуророос авсан хэмээсэн юм.

Тэгвэл энэ хугацаанд Төмөр зам хийгээд Х.Баттулгатай холбоотой нэлээд хэдэн дуулиан дэгдээд авчээ. Түүний холион бантан хутгасан Төмөр замын асуудлын талаар хэдэн жилийн өмнө Ц.Нямдорж дуулиантай мэдэгдэл хийж байлаа. Хэдийгээр тэрбээр ийн байр сууриа илэрхийлээд буруутсан ч өнөөг хүртэл энэ туххайгаагаа ярьсаар л сууна. Сайд асан юу гэж өгүүлж байсныг эргэн харвал “Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд гэрээ хийсэн. Якунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж Монгол төрийн Ерөнхийлөгчөөс эхлээд  Баттулга хүртэл бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу явагдаж байсан гэхлээр Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд явагдаж байсан.  Зүй нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоор 15-20-ийн төмөр зам барих ёстой байсан юм. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа Х.Баттулга сонинд ярилцлага өгөхдөө хоёр жилийн дотор энэ төмөр замыг барьж дуусгана гэсэн.

Ийм мэдэгдэл хийснийхээ дараа оросуудаас холдсон. Тэгээд сүүлд нь нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй Төмөр зам байгуулах гэрээ гэсэн нууц гэрээ байгуулсан. Монголын талаас Монголын Төмөр зам компанийн захирал Батзаяа гэдэг хүн оролцож Солонгост гэрээнд гарын үсэг зурсан. Ийм гэрээ бодитойгоор байгуулагдсан. 20 хуудас гэрээ байгуулагдсан, Баттулга зөвшөөрч баталсан ийм гэрээ байна. Энэ гэрээний төслийг салбарын яам нь, Төмөр замын Хэрэг эрхлэх газар ч мэдэхгүй байна. Үүнээс шалтгаалаад төмөр замын ажил зогссон. 

Төмөр замын ийм ил далд гэрээнүүдээс болж Монгол Хятадын харилцаа туйлын түвэгтэй байдалд орсон.

Миний яриад байгаа 20 хуудас гэрээнд эхлээд Чойбалсан хүртэл 1100  км төмөр зам тавина, нэг км төмөр замын өртөг нь 2,1 саяас 2,5 сая доллар байна гэсэн тооцоог хийсэн байна. Ийм дайны өртөгтэй ажлыг тендергүйгээр, тэгээд гэрээг нь нууцаар байгуулаад хийх тухай асуудал ардчилсан Монголд байхгүй. Засгийн газраас нуудаг, яамнаасаа нуудаг, агентлагаасаа нуудаг ийм зүйл хэрхэвч байж таарахгүй.  Хоёрдугаарт  тэр гэрээнд зааснаар Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр замын төсөл амжилттай хэрэгжих юм бол хоёрдугаар ээлжинд Гашуунсухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам тавина гэсэн заалт оржээ. Ингэж тооцох юм бол лав л миний үед Гашуунсухайт, Нарийнсухайтаар төмөр зам тавигдахгүй нь ээ. Би хувьдаа бол Гашуунсухайт Нарийнсухайтын төмөр замыг нэн яаралтай тавих ёстой гэсэн хатуу байх суурьтай” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Үүний дараа дэгдсэн томоохон дуулиан бол нэр бүхий УИХ-ын гар утаснаас илгээгдсэн мессеж байлаа. Энэ үе бол халуун сэдэв болох өргөн, нарийн царигийг шийдэх чуулгантай өдөр байсан юм. Чуулган эхэлж, царигийн асуудлаар санал бодлоо хэлэлцэх үетэй яг давхцан “1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3.гаднынханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү...” гэсэн мессеж “Мобиком”-ын дугаар бүхий УИХ-ын 20 гишүүний гар утаснаас хэдэн мянган иргэн рүү гэнэтхэн нисчихсэн. Тагнуулын байгууллагын ажилчид энэ хэргийг шалгаж эхэлсэн даруйдаа “Мессеж бичүүлсэн хүн нь УИХ-ын гишүүн” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Түүгээр ч барахгүй тагнуулчид мессежний эзнийг тогтоосон гэдэг. Гэвч энэ дуулианы учиг явсаар Х.Баттулга дээр оччихдог. Нарийн царигийг эсэргүүцсэн болохоор хэргийг түүнд нялзаах гэсэн үү эсвэл хэн нэгэн түүнийг бичсэн мэтээр харагдуулах өөр нэгэн “хор” найруулсан уу ямартай ч өнөөг хүртэл мессежний цаана түүний нэр явдаг билээ.

Үүнээс харахад сүүлийн жилүүдэд Х.Баттулга Төмөр замын талаарх дуулиан шуугиан хэд хэд гарчээ. Дуулиан цаашид ч үргэлжлэх нь. Учир нь Б.Батзаяа нарын хэрэг ганц түүгээр зогсохгүй УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулгаар үргэлжилж, холбогдуулан шалгана гэдэг нь бараг тодорхой болсон. Тэд өөрсдөө ч үүнийгээ мэдэж, хэлж байгаа. Тиймээс цаашид түүний талаарх сонирхолтой баримтууд ар араасаа гарч, улс төр нийгмийн салбар дуулиан шуугианаар дүүрэн байх нь лавтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
as
Баттулга голог Монголчуудыг олон жил хуурч мэхэлж хагаралдуулж ирлээ оороо эрлийз хуухдуутээ гадаад эхнэртэй Хужаа ахтай Офшор данстай Монголчуудын газар нутаг баялагыг зарж оороо болон Луухан ахаа тэ
2017/06/28 202.55.183.173
zoc]
Хөдөө орон нутгаар Аса аварга тэргүүтэй манаргаж яваад ирсэн Х.Баттулгын сонгуулийн ажил Улаанбаатарт ид маналзаж байна. Түүний сурталчилгааны самбарын тоо олширч, Х.Баттулгын сурталчилгааны хуудас ба
2017/06/28 202.55.183.173
shorond sha muu lalar-g oros ehnert orosuudinn gar hul blsn pizdaaaaaaa
2016/01/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment