8o
Улаанбаатар хот
mobile menu

Францын Элчин сайд иргэнийхээ аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийллээ

2020-03-10 15:17:01

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид тархалтыг Монгол Улсад төдийгүй уг иргэний зорчсон, дамжсан улс оронд урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас өгч буй зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүсэв.

Францын Элчин сайд тус улсын иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг манай талаас хүслээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эрүүл мэнд нь аюултай байна
эмнэлэгт тэр хүнийг хэн ч яах ч үгүй. Одоо харин эрүүл мэнд, амь насанд нь зовох ёстой. Францаасаа энэ өвчтөнд чухал эм тариаг яаралтай авах байсым, хэрүүл хийж явахаар
2020/03/12 45.117.32.6
Zochin
Ene frants etgeed koloni ulsdaa yvij bna gej zuudeljee..haraal idmer frants nohkoi.ter mongolchuudad hairgui.
2020/03/12 73.176.171.37
Иргэн
Ядарсан муу Осоржамааг урвагч хулгайч нямдорж бариулж тамалсан гэнэ. Энэ арай дэндлээ
2020/03/12 166.170.5.77
Эх ОРОНЧ
заваан хулгайч вэ.
2020/03/12 166.170.5.77
irgen
"Манай иргэн ийм хариуцлагагүй алдаа гаргажээ уучлаарай" гээгүйг бодоход та нарын л буруу гэж дүгнэсэн бн даа энэ хүн.
2020/03/11 202.179.27.108
hi
yun olon yum hutsaad hgn uwchin oruulj ircheed zvgeer ywchih geed bnu
2020/03/11 59.153.85.111
zochin
chi byy sanaa zov . tanai uvchniig areva kompanitai ni shorond xiine. tend naidvartai 15 jiliig unguruunu. yas tsoojind sain xadgalna.
2020/03/10 202.9.46.71
Irgen
Mongolchuud ch arai ukrain ene ter shig tegj teneg handahgui l dee
2020/03/10 182.160.32.211
Иргэн
Юү гэсэн үг юм?! Монголын ард түмэнд гай болох өвчин авчирчихаад байхад?!... гэхдээ манайхан эмчилчих байхаа?! Санаа бүү зов?!...
2020/03/10 139.5.216.148
Mgl
Wow. Mundag yum. But what about us. Did you worry about us? Probably no right.
2020/03/10 43.242.243.134
зочин
Танай иргэн, монголчуудад тахал мэт өвчний нян тараах бий гэхээс эрхэм хүндэт ноён Элчин Сайд Та айж, сэтгэл зовсонгүй юу ......
2020/03/10 202.21.111.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment