8o
Улаанбаатар хот
mobile menu

Аюулт үзэгдэл, ослын тоо 22 хувиар буурчээ

2020-03-12 10:23:00

Он гарсаар улсын хэмжээнд эхний 2 сарын байдлаар 709 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 33 хүн амь насаа алдаж, 12866 толгой мал, амьтан хоргодож, 3,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

 

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллага болон бусад байгууллага, орон нутгийн нийт 4876 хүн, 988 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 490 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 12,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

 

 

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 43,1 сая төгрөгийг зарцуулжээ.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 22 хувиар, үүнээс геологийн гаралтай аюулт үзэгдлийн тоо 10 хувь, биологийн гаралтай аюулт үзэгдлийн тоо 63 хувь, гал түймрийн тоо 30 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

 

Тээврийн хэрэгслийн ослын 8 дуудлагад 61 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 9 хүнийг аварч, 2 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

 

Цогцос гаргах 12 дуудлагад нийт 66 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 13 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

 

 

Нийт дуудлагыг төрлөөр ангилвал ахуйн гал түймэр 86 хувь, төөрсөн, сураггүй болсон 7 хувь, мөс цөмрөх, ус, цас, шаварт саатсан, бусад тохиолдлын дуудлага тус бүр 2 хувь, өндрөөс аврах ажиллагаа 1 хувийг тус тус эзэлж байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл