8o
Улаанбаатар хот
mobile menu

ЕТГ-аас бусад байгууллагын удирдлагуудыг ажилчиддаа цалинтай чөлөө олгохыг уриалав

2020-03-11 10:19:33

Шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан, мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгожээ.

Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлсэн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагуудыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриалж байгаа юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Талх чихэр, Мах Импекс компаниуд цалинтай чөлөө олгохгүй болохоор өөр хэн олгох вэ дээ,
2020/03/18 202.70.34.70
Batbaatar
Ed nart ch hiigeed baih ajil baidaggui baih daa
2020/03/13 182.160.36.199
Зочинг
Цалинтай бүү хэл ажилласан цалинг нь өгдөггүй баттулгын компани яадаг юм бол
2020/03/11 66.181.161.92
Бусдад ажлаа хийх боломжийг олгооч ээ
ЕТГ-ын ажил биш шүү дээ. Яагаад ингэж ЗГ болон бусад байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцоод байгаа юм бэ
2020/03/11 45.51.113.91