8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдоржийн оруулж ирсэн “Арева Майнз” Монголд гай тарьж дуусахгүй нь

2020-03-11 18:26:00

Монгол улс саяхныг хүртэл коронавирусийн халдвар илрээгүй цөөхөн орны тоонд багтаж байв. Халдвар тархах хамгийн эрсдэлтэй бүс атлаа хамгийн удаан тэсэж үлдсэн нь төр засаг, холбогдох яам, газрууд шуурхай арга хэмжээ авч иргэд бид ч дор бүрнээ хичээснийх.

Харин Францын “Арева Майнз” компанийн ажилтан, Монголд шинэ төрлийн коронавирусийн халдварын тээж ирснээр тэсэж үлдээд байсан цөөхөн монголчуудыг айдаст автуулав.
Үүнтэй зэрэгцээд төр, засаг муу ажиллаа ЗГ-ыг огцруулах хэрэгтэй гэж иргэдийг турхирсан “бохир” улс төр ч явав. Нэг нэгнээ буруутган цөөхөн монголчууд талцан хуваагдаж, “корона”-г Монголд “чирч” ирсэн Францыг үзэн ядацгаав. Тэгвэл ажилтнаас нь коронавирус илэрсэн “Арева майнз”-ын Монголд учруулсан “балаг” үүгээр дуусахгүй гэдгийг “eguur.mn” сайт хөнджээ.

Тодруулбал, “Монголд 20 гаруй жил ураны маргаан дагуулж байгаа “Арева Майнз” компанид Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2015 онд Франц улсад айлчлал хийж ирснийхээ дараа “Арева Майнз” компанид ашиглалтын лиценз өгсөн байдаг.

Ийнхүү дэлхийд хамгийн хортой, зарим улсад эрс хориглосон шар нунтаг уран олборлох аргыг Арева майнз Монголд хэрэгжүүлсээр… Үүний гайгаар Дорноговь аймгийн бүсэд мал олноор хордож үхэх, гажиг төл гарах явдал тасралтгүй гарсаар байгааг” дурджээ.

Өдгөө “Бадрах энержи” болгож нэр, “зүсээ” өөрчилсөн Францын “Арева Майнз” компани “корона” вирусээс дутахааргүй “уран” гэх “чимээгүй тахал”-аар Монгол Улсын мал аж ахуй, байгаль орчин, нутаг дэвсгэр төдийгүй хүн амд ноцтой хохирол учруулж буйг энэ мэт хэвлэл мэдээллийн олон байгууллагууд мэдээлдэг.

Харин одоо дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа “корона” вирусийг Монголд оруулж ирж бас нэг балаг тарив. Тэгвэл гайт Францыг оруулж ирлээ гэж орилж, иргэдийн Засгийн газрын эсрэг турхирагчид, “аугаа эх оронч үзэлтнүүд” энэ балагт компанийг Монголд оруулж ирж, үйл ажиллагаа явуулах эрх өгсөн хүмүүс нь байдаг юм.

Тодруулбал, Ардчилсан нам Засгийн эрх барьж байх он жилүүд буюу 2015 онд тус компанид ашиглалтын “А” лицензийг өгчээ. Ураны ашиглалтын асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж, шийдвэр гаргадаг.

“Арева майнз” компани Монголд ашиглалтын лиценз авч байх тэр үед ҮАБЗ-ийн гишүүн буюу Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг нар ажиллаж байв.

Мөн тухайн үед тус компанийн үйл ажиллагаа явуулж байгаа Дорноговь аймгийн Засаг даргаар АН-аас сонгогдсон хүн ажиллаж байсан. Гэвч өнөөдөр тэд бурууг бусдаас эрж, эх орончид царайлж суугаа нь юутай харамсалтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
33
20 жилийн өмнө орж ирж олон сая долларын хөрөнгө оруулалт хийчихсэн компани Элбэгдоржтой ямар хамаа байна аа. болж бүтэхгүй бүхнийг нэг хүн рүү чихээд бусад нь цэвэр сугарч гарах гэсэн явууллага
2020/03/16 202.9.40.86
зочин
муугын гай модон улаатай гэж төрд бсан нөхөд өөс олигтой нэг ч хүн бхгүй ээ
2020/03/13 66.181.161.82
зочин
Үнэг шиг залтай З.Энхболд гуай гэмгүй царайлчихаад байх шаардлагагүй Сайханбилэг,Элбэгдоржоо олж ирээд Монголчуудыг хорлосон х орыг нь өөрсдөд нь мэдрүүлээч
2020/03/12 43.228.131.90
зочин
Элбэгдоржийн гай үүгээр дуусаасай Өөрийг нь авчирч хурдан шүүгээч ардчилалынхан та нар тэгэхгүй бол өөрснөө өөдлөхгүй
2020/03/12 43.228.131.90
Зочин
Энэ компанийг Монголоос гаргаж ураны асуудлыг цэглэхийг Тэнгэрээс"Чингис" сануулж байгаа юм бишүү
2020/03/12 43.228.131.90
Zochin
Saihkanbileg gegchiin balag setgegdel hyazgaaralsan mongol hunii ugee heleh erhk chuluug gadnii daalgavaraar hiisen.odoo ch uilchilseer bna.ene etgeed uuruu cetguulch baisan .
2020/03/12 73.176.171.37
иргэн
ашиглуулмааргуй байнадаа
2020/03/12 192.82.75.30
Зочин
урвагч хулгайч нямдорж шуналт онгироо элбэгдорж 2 яаасан хар мертее новшнууд вэ
2020/03/12 166.170.5.77
Зочин
Үүрд хужаатайгаа хамт ха ха
2020/03/11 66.181.161.92
Zuv
Demjij bn
2020/03/11 64.119.21.215
Zochin
Xorio tavigaxaar areva-g xuuj gargana shy. Ard tymnii sanalaar. Iim yum bichlee gej namaig yu gej oilgono teryygeeree l bol.
2020/03/11 202.9.46.71