8o
Улаанбаатар хот
mobile menu

Зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц, гар ариутгагч, амны хаалтны тусламж үзүүлжээ

2020-03-19 12:52:00

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн дэлхийн 150 гаруй оронд тархаад байгаа Коронавирусийн эсрэг нэгдэж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 9, 17, 23-р хорооны зорилтот бүлгийн айл өрхүүдэд тусламж үзүүллээ.

Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийхөн гэрийн эргэлт хийж, хүнсний багц, гар ариутгагч санитол, амны хаалт зэрэг хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн байна.

 

 

 

Зорилтод бүлгийн айл өрхүүдээр явж гэрийн эргэлт хийх хүмүүнлэгийн үйл ажиллагааг Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр, Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү нар дэмжин ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Н
Өө.ямар мундаг... бидний хайртай дуучин жүжигчин хөтлөгч энтр... амжилт хүсьё. Тусламжаас гадна сэтгэл зүйн том дэмжлэг кайф аваа даа. Хөөрхий хүүхэд нхстнууд.
2020/03/20 202.126.89.53
баяр
Баяр хүргэе. Сайхан мэдээ байна.
2020/03/17 124.158.88.8