8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Амарсанаа: Монголд Коронвирусийн аль төрөл нь орж ирснийг яаралтай тогтоох шаардлагатай байна

2020-03-17 19:45:00

Цаг үеийн асуудлаар Анагаах ухааны доктор, Хүний их эмч Ж.Амарсанаатай ярилцлаа. 

-Корона вирусийн халдвараар Монгол хүн өвчлөхгүй хэмээн сошиал бичиж байна. Багагүй өөрсдийгөө хөөргөж дэмжсэн сэтгэгдлүүд ч харагдаж байна. Энэ тал дээр та эмч хүний хувьд тайлбарлаж хэлэхгүй юу. Монгол хүн өвчлөхгүй байх биологийн онцлог байгаа  юм уу?

-Уг вирус нь хүн бүрт илрэх шинж тэмдэг харилцан адилгүй.  Тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Үүнтэй адилхан үндэстэн бүрийн генетикийн онцлог гэж бий. Гэхдээ Корона вирусийн халдварын үед Монгол хүний онцлог ямар байхыг бид судалж үзээгүй. Мөн бидэнд судалж үзэх туршлага ч алга. Корона вирусийн халдвараар өвчлөх боломжтой гэдэг нь ойлгомжтой. Анх Солонгос улсад эмчилгээ хийлсэн явсан Монгол хүн корона вирусийн халдвараар өвчиллөө. Өчигдөр орой л гэхэд 3 Монгол хүний эхний сорил эерэг гарлаа. Тиймээс шинжлэх ухаанч биш байдлаар битгий асуудалд хандаарай л гэж хэлмээр байна. Монгол хүн корона вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд хүндрэл үүсэх үү, үгүй юу гэдгийг  ч таамаглан хэлэх ямар ч боломжгүй.

Хятад улсын хувьд корона вирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн нас баралт  2,4-3,4 хооронд байна. Гэтэл Итали асар өндөр нас баралттай байна. Мөн Иранд 15000 хүн халдвар авахад 853 нас барсан байх юм. Өвчилсөн хүмүүсийн 5 гаруй хувь нь нас барна гэдэг бол Хятад улстай харилцуулахад 2 дахин өндөр.

БНСУ-ын хувьд асуудал эрс цөөн. Нас баралтын тоо эрс бага. Тэгэхээр энэ бол Солонгос хүний генийн онцлог уу эсвэл Солонгос улсын эрүүл мэндийн салбарын чанарын асуудал уу энийг ялгахад хэцүү. Эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн, хариу арга хэмжээ сайн авдаг улс бол нас баралт бага байх магадлалтай.

- Маш олон эрдэмтэд корона вирусийг судалж байна. Корона вирусийн онцлогийн талаар яривал?

-Корона вирусийн онцлогийн хувьд дотроо задраад 271 төрөлд хуваагдсан байгаа юм. Тэгэхээр энэ 271 төрөл бүр дотроо онцлогтой байж болно. Харин тухайн өвчилсөн хүн аль төрлөөр нь өвдсөн байна гэдгийг мэдэх нь чухал. Манай улсад  манай улсад ямар төрлүүд нь илрээд байгаа вэ гэдгийг бид нар одоо хүртэл мэдэхгүй байна. Нарийн задлан шинжилгээ хийж мэдэх боломж байгаа. Би эрдэмтэн хүнийхээ хувьд хувь нэмрээ оруулмаар байна гэж хэлсэн. Эмчилгээний багт орж ажиллахад татгалзах зүйл надад байхгүй. Монгол улсад COVD19 вирусийн халдвар бүртгэгдсэн өдөр Дорноговь аймаг явах хүсэлтээ УОК-л өгсөн. Гэхдээ надад одоог хүртэл УОК-с ямар ч хариу өгөөгүй байна.  БНХАУ-ын Ухань хотод өвчин гарахад сайн дураараа явах хүсэлтээ өгч байсан. Мөн л хариу өгөөгүй. Нам улс төр гэж  харахгүй эмч хүний үүднээс минь хараасай л гэж хүсч байна даа. 

Нэмж хэлэхэд:Надад вирусийн генийг ялгаад өгөхөд л үүнийг бүрэн шинжлэх боломжтой.

Үүнээс үндэслээд хүлээж авч байгаа эзэн биеийн генийн онцлог, вирусийн төрлийн генийн онцлогийг харьцуулан судалснаар нэгдсэн дүгнэлт гаргах боломж байна.  Шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй.

-Өвчтөний вирусийн онцлогийг судалж мэдсэнээр ганцхан тэр хүнд тохирсон эмчилгээг хийж эдгэх магадлалыг нэмэгдүүлэх боломж байгаа гэж хэлж болох уу?

-Ер нь бол эмчилгээнд тэсвэртэй вирус нь байна уу, вирусийн онцлог, хоруу чанарын түвшнийг мэдээд авна. Корона вирусийн үед хэрэглэж болох эмүүд байна. Тэдгээр эмүүд вируст нөлөөлөлх механизм нь хоорондоо ялгаатай байдаг. Корона вирус хэрхэн хөгжиж өөрчлөгдөж байгаагаас үл хамааран үйлчлэх эм байна. Зарим эм тухайн вирус өөрчлөгдөхөөр үйлчилгээ нь сулардаг эмүүд байна.  

- Корона вирус дэлхийн 164 гаруй оронд тархаж ДЭМБ-аас тахал өвчин хэмээн хүлээн зөвшөөрөөд байна. Цаашид бүх юмны  хомстол үүсэх эрсдэл үүсээд байна. Тиймээс корона вирусийн үед хэрэглэх эмийн нөөцийг бүрдүүлэх тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Зарим эрдэмтдийн хувьд магадгүй энэ корона вирус бүрэн устахгүй юм биш биз дээ гэсэн айдас байна. Жил болгон томууны вирус гардаг шиг салшгүй нэг хэсэг нь байх вий гэж таамаглаж байна.  Эрдэмтэд вакцин гаргаж авах тал дээр ажиллаж байна. Гэхдээ вакцин бүтээх хугацаа нь өөрөө маш урт. Хамгийн ойрын вакцин 2021 оноос наашгүй ээ.

Тэр болтол яаж энэ вирустэй нийцэж хэвийн амьдралаа авч явах вэ гэдэг нь илүү чухал байна.

Тиймээс яаралтай эмийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Ремдисивер гэдэг эмийн нөөцийг бүрдүүлж өгөөч ээ гэж би Омбол ХХК-иас хүссэн. Тухайн байгууллагаас зөвшөөрсөн хариу өгсөн. Даанч одоо хүртэл ЭМЯ хариу өгөөгүй байгаа. Тэр хариуг яаралтай гаргаад өгвөл корона вирусийн халдвартай Францийн иргэн дээр хэрэглэж болно.  Би 2-р сарын 14-ээс хойш энэ тухай ярьсаар л байгаа.

-Ремдисивер  эмийг дэлхийн бусад улс оронд хэрэглэж байгаа юу. Үр дүн ямар байгаа вэ?

-АНУ, Япон, Солонгос, Хятад зэрэг улс энэ эмийг хэрэглээд эхэлсэн.  Эм хэдийгээр албан ёсоор бүртгэгдээгүй ч гэсэн туршилтын журмаар хэрэглэж байгаа. Хуулийн сонирхолтой заалтууд байдаг юм байна.  Энэ нь тухайн хүн үнэхээр өөрөө хүсээд ямар ч өөр сонголтгүй үед өгч болдог.  Өвөрмөц эмчилгээ байхгүй байгаа энэ үед шүү дээ.

-Эмийн үнийн хувьд өртөг өндөр үү.

-Эмийг үнэгүй авах боломжтой. Эхний байдлаар дээж өгье гэж Америкийн Глайд Скайнсес компаниас дэмжсэн. Эмийн эцсийн дүгнэлт гараагүй ч гэсэн маш олон өвчтөн дээр сайжралт явагдаад байгаа.  Тэр дундаа өвчтөний биеийн байдал хүнд, хүндэвтэр хүмүүс дээр туршиж байна.

-Коронаорона вирусийн халдвараас үүдэлтэй хөл хорио тогтоож байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

- Би хувьдаа корона вирусээс үүдэлтэй хоёр дахь гамшиг гарчих вий гэж бодож байна. Яг энэ цаг үед эдийн засгаа боломжийн хэмжээнд авч явангаа вирусээс яаж сэргийлж чаддаг юэ? гэдэг чадамжаа төр харуулах хэрэгтэй. Хил хорьж хааж боохыг ямар ч улс чадна.  Цаашид иргэдийн санхүүгийн доройтлоос үүдэж хоол тэжээлийн дутагдал, ядуурал, аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барих нөхцөл байдал үүсч байна. Ихэнх компаниуд ажилчдадаа цалинтай чөлөө өгч чадахгүй байна. Гэтэл гол ажил олгогч чинь хувийн хэвшлийнхэн шүү дээ. Нэн ядуу өрхүүд юу болж байгаа бол. Бодоход ч хүнд байна. Энэ дээр л төр ухаанаа гаргах хэрэгтэй. Бүр болохгүй бол нэн ядуу иргэдээ картын бараанд оруулах шаардлага гарна. 

Жишээ нь:Монгол банк корона вируст зориулсан бонд гаргаж болно шүү дээ. Корона вирусийг даван туулахад ОУ-ын валютын сан мөнгө гаргаад эхэлсэн. Дэлхийн банк хүртэл адилхан. Тэр бүгдийг хурдан аваад гамшгийг хөнгөн давч гарах хэрэгтэй. Даанч манай улс асуудалд удаан хандаж байна.

Байгууллагууд нэг сар бол тэсэж чадсан хоёр сар бол чадахгүй.....

Корона вирусийн халдвар илэрсэн улс орнуудаас эдийн засгийн хохирол багатайгаар өвчлөлийн давж байгаа ямар улс байна. Тухайн улс ямар арга хэмжээ авч байна.

-Солонгос улсыг авч үзье. Халдварынх нь тоо цөөрөөд эдийн засгийн хохирол багатайгаар асуудлыг давж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл оношилгоондоо маш их анхаарсан. Илрүүлэг шинжилгээг сайн хийж олон хүнийг хамруулсан. Шинжилгээний хариу эерэг буюу өвчтэй улсуудыгаа ялгаж аваад зөвхөн тэдэнд зориулсан тусгаарлалт хийсэн. Гэтэл манайх улс орон даяараа хөл хорио тогтоож байна. Гаднын орноос орж ирж байгаа хүмүүс дээр хяналтаа сайн өгөөд дотроо харьцангүй чөлөөтэй байж болно шүү дээ.  Солонгос улс өвчин гарсан голомтод л хөл хорио тогтоосон. Бусад үйл ажиллагаа хэвийн байна. Энэ жишиг туршлагаас хэрэгжүүлж болно. Гаднаас ирсэн хүмүүсийг шинжилгээний хариуг гартал хүлээлгэж байгаад хурдавчилсан оношлуураар оношлох хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй байгаагийн хамгийн том жишээ бол корона вирусийн халдвар илэрсэн Францын иргэн.

-Вирус судлаач, эмч хүний хувьд та корона вирусээс сэргийлэх зөвлөгөө өгөөч.

- Нэгт би сургууль, цэцэрлэг амарсан байгаа энэ үед үр хүүхдэдээ хандуулах анхаарлаа битгий сулруулаарай гэж захиж хэлмээр байна. Саяхан Дарханд 3 хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Маш олон хүний сэтгэлийг түгшээсэн. Мөн хөдөө агаарт сайн гаргаарай. Манай төр засаг ч гэсэн агаар салхинд гарах нөхцөлийг нь бүрдүүлж хорьж цагдахгүй байгаасай. Дархлаагаа дэмжих нь чухал шүү. Тэгээд маскаа сайн зүү, олон хүнтэй цугларсан газраар битгий яв, гарын ариун цэврийг маш сайн анхаар. Өөрийнхөө болон хүүхдийнхээ гарыг тогтмол савандаж угаа. Чанартай, олон төрлийн хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмж гэж хэлмээр байна даа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bolor
ene hun byryy yariaaguiee. medleg chadwariin unelj ajillyylaache. zalyy hund medleg chadwar bgaa shuu de. tand amjilt.
2020/03/18 202.126.89.244
Б.М
ХЭРЭГ АЛГА.ЗҮГЭЭР Л НЭГ ДОКТОР ГЭДЭГ НЭРНЭЭС ЦААШГҮЙ.ЯЛАНГУЯА АНАГААХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ДОТРООС МЭС ЗАСЛЫН ДОКТОРУУДЫГ ЭС ТООЦВОЛ АНАГААХ УХААНД ОРУУЛЖ БАЙГАА ХУВЬ НЭМЭР ГЭЖ АЛГА ГЭХЭД БАРАГ БУРУУДАХГҮ
2020/03/18 203.98.76.95
Б.М
Монголд вирус.удамзүйн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан өчнөөн л эрдэмтэн байгаа ш дээ тэд нар энэ үёд л судалгаа шинжилгээгээ хийж ард түмэндээ хэргээ гаргахгүй юм бол тэр эрдэмтэн докторын хэрэг
2020/03/18 203.98.76.95
Асуулт
Ямар ч төрлийнх нь байлаа гэсэн эм үйлдвэрлэдэггүй монголчуудад ямар хамаа
2020/03/18 172.90.243.62
MOGEUH
Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irgedin anhaarald covld 19 verusin orgil ue duusagui baigaa bolhoor maskaa zuuj ariun tsevree sahij saitar anhaaraltai bainuu MOGEUH
2020/03/17 202.55.188.92
zochin
mergejliin hunii yarih yum ni uur yumaa. mundag!
2020/03/17 202.9.47.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment