8o
Улаанбаатар хот
mobile menu

Бээжин, Эрээн хотод зорчигчдын АНХААРАЛД

2020-03-18 08:57:18

"Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтанд оруулах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хилийн чанадаас Бээжин хотод ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчийг өөрийнх нь зардлаар төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг Бээжин хотын захиргаанаас гаргажээ. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай зарим зорчигчийн асуудлыг сайтар шалган нягталсаны дараа гэрийн хорионд тусгаарлан ажиглах ажээ.

 

Харин өвчний байдлаа нуун дарагдуулах, мэдүүлэг, мэдээллээр буруу хангах, бусдад халдварлан тархаасан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг хатуу анхааруулжээ.

 

Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод ирж буй дотоод, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тавих хяналтыг сайжруулах зорилгоор тус хотод зорчин ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MOGEUH
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020/03/18 202.55.188.91