8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Даваахүү, Ж.Тунгалаг нар төрийн одон хүртлээ

2020-01-16 13:00:00

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн ажлын амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган төрийн одон медаль хүртээсэн.

Дээрх зарлигийн дагуу Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Раднаагийн Даваахүүг, Алтан гадас одонгоор Сонгино хайрхан дүүргийн ерөнхий боловсролын “Шилдэг” дунд сургуулийн менежер Ж.Тунгалаг нар шагнагдсаныг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гардуулан ажлын амжилт хүслээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл