Сүүлийн жилүүдэд БНСУ-д суралцаж буй оюутны тоо эрс нэмэгдэж байгаа, түүний дотор оюутан нэртэй залуу ажилчдын тоо ихэсч байгаатай холбогдуулж энэхүү сэрэмжлүүлгийг бэлтгэлээ.
Виза сунгуулах, сургуулийн төлбөрөө төлөхийн тулд хувь хүнээс өндөр хүүтэй мөнгийг хууль бусаар зээлж их хэмжээний хүүний өрөнд орох, хожим төлбөрөө төлж чадаагүйн улмаас дарамтанд орсон залуус их байх магадлалтай байна. БНСУ-д бэлэн мөнгөний зээлийн албан ёсны хүү 50 хувиас доош байдаг тул ямарч зээлийн гэрээнд жилийн 50-аас дээш хувьтай хүүг бичих нь хууль бус юм. Мэдэхгүйгээсээ болж хүүндээ хүү төлж их хэмжээгээр мөнгөө алдах магадлалтай, мөн хүний газар дарамтанд орж хохирох болоцоотой тул болгоомжтой байцгаана уу.
Гар дээрээс мөнгө зээлдэгч нар нь ихэвчлэн буруу гарын нөхдүүд буруу аргаар олсон мөнгөө угаах, ялангуяа японы якуза нарын мөнгийг солонгост угаадаг гэсэн цуурхал байдаг. Энэ нь ортой тул аль болох солонгос хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэхгүй байхыг анхааруулъя.
Жилд 50-аас дээш хувийн хүүг төлөх ямар ч хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэв мөнгө зээлэхээр бол 50-аас доош хувьтай зээлийн гэрээ байгуулцгаагаарай.
Солонгосоор бол 사채 гэдэг бөгөөд ийм хүмүүсээс аль болох хол явсан нь өлзийтэй юм. Зарим зээлдүүлэгч нар монгол ажилтан хөлслөн ажиллуулж монголчуудаар нь мөлжлөг явуулж байна.
Жишээ: 3 сая воныг 7 хоногт зээлэхэд 100,000 воны хүүтэй. Энэ нь жилийн 173 хувийн хүүтэй тэнцэх юм. Ийм хүү дэлхийн хаана ч байхгүй биз дээ.
Боловсруулсан: Содномцогийн Сүх-Очир.