8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэс баялаг, банк, санхүүгийн салбарынхан хандивын аянд нэгдлээ

2020-03-19 09:34:08

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Улсын онцгой комисст 100 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулав.  Мөн өдөр банк бус санхүүгийн 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” 100 сая, төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Талын хишиг майнинг” ХХК 80 сая төгрөг хандивлав. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин хандив, тусламж үзүүлж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Тэрээр мөн ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд урьд өмнөхөөс илүү дэг журам, хариуцлагатай, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MOGEUH
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020/03/19 202.55.188.43