8o
Улаанбаатар хот
mobile menu

ОРОН НУТАГТ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ТАВАН АЙЛЫН ГЭР ШАТЖЭЭ

2020-03-19 14:48:29

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.03.18/ гал түймрийн улмаас бага насны хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус газарт ирүүлсэн хоногийн мэдээллийг хүргэж байна.

  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор багийн “Гашуун”-ы дөрөвдүгээр гудамжинд иргэн Г-ийн хашаанд гурван тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.03.18/ өдрийн 14:24 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид гал түймрийг унтраасан байна. Мөн өдрийн 14:28 цагт тус аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын хоёрдугаар гудамжинд иргэн М-ийн дөрвөн ханатай гэр шатаж, бага насны /дөрвөн настай эмэгтэй М, нэг нас есөн сартай эмэгтэй С нар /хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэдийгээр гал түймэр гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид шуурхай очиж ажилласан ч хүүхдүүд гал түймэрт өртөж амь насаа алдсан тул цогцсыг  аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн гуравдугаар гудамжинд иргэн О-ийн хашааны банз шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.03.18/ өдрийн  15:41 цагт иржээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн  алба хаагчид 15:44 цагт очиж найман минутад   унтраасан байна.

  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын гуравдугаар багийн “Хангай”-н 16 дугаар гудамжинд иргэн Т-ын дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ. Золоор хүний амь нас эрсдээгүй байна.
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Задгай”-д иргэн Э-ын 5 ханатай гэр, малын бууц шатаж  байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 16:53 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн алба хаагчид галыг 17:25 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан байна.
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Энхжин” хотхоны 101 дүгээр байранд иргэн Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлага өчигдөр  19:32 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон алба хаагч 19:39 цагт очиж, таван минутад унтраажээ.

 

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Булаг”-ийн  гуравдугаар гудамжинд иргэн Ө-ын дөрвөн ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй амбаар  шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 22:23 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 22:27 цагт очиж 30 минут ажиллаж  унтраасан. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MOGEUH
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020/03/19 202.55.188.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment