8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын саналаа хүргүүлж байна

2020-03-20 09:13:37

Зүүн гар талаас МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр, Хан-Уул дүүргийн МАХН-ын дарга, доктор Б.Хэрлэн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, МЭХ-ны УЗ-ийн гишүүн Ш.Ариунаа, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-н ы УЗ гишүүн, Дорноговь аймгийн зөвлөлийн дарга Б.Сэмжидтуяа

        Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн намуудад Тогтвортой хөгжлийн зорилго 2030-д суурилсан тэгш бус байдлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, эмэгтэйчүүд, охидын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах бодлогын саналаа өгч байна. Энэ хүрээнд өнөөдөр МАХН, Ардчилсан нам болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намын удирдлагуудад бодлогын саналаа гардууллаа.

Эдгээр саналуудыг өнгөрсөн жил МЭХ 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 32 мянга гаруй бүсгүйчүүдтэй хийсэн уулзалт, судалгааны дүнг нэгтгэн боловсруулсан юм. Эмэгтэйчүүд ядуурал, ажилгүйдэл, ялгаварлан гадуурхалт байсаар байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсээр байна. Иймд тэдний ирүүлсэн бодлого, эрх зүйн тодорхой саналуудыг нэгтгэн УИХ-ын ээлжит сонгуулийн Мөрийн хөтөлбөрт тусгуулахаар улс төрийн намуудын удирдлагад хүргүүлж буй юм.  

Бодлогын санал гардуулах үеэр Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намын дарга Ж.Батзандан: “Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг танай байгууллагын саналыг хүлээн авлаа. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд дэмжих ёстой гэдэгтэй бид санал нэг байдаг” хэмээв.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намын дарга Ж.Батзандан, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл

МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Х.Тулга: “Бидэнд МЭХ-той хамтарч ажиллаж байсан сайхан түүх бий. Тиймээс та бүхний дэвшүүлж буй саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллана. Бидний хувьд эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал эрхэлсэн бие даасан механизм байх ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Түүнчлэн эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоог дэмжих зорилгоор тодорхой саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа” гэлээ.

Зүүн гар талаас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, МЭХ-ны УЗ-ийн гишүүн Ш.Ариунаа, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны УЗ гишүүн, Дорноговь аймгийн зөвлөлийн дарга Б.Сэмжидтуяа

Ардчилсан намын Мөрийн хөтөлбөрийн бодлогын хуулийн багийг төлөөлж АН-ын Хүний нөөцийн газрын дарга Б.Эрдэнэчимэг: “МЭХ эмэгтэйчүүдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, охид, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилгоор мөрийн хөтөлбөрт оруулах саналаа ирүүлсэнд талархал илэрхийлье. ТББ-ууд дундаас улс төрийн нам харгалзалгүй АН-д саналаа хүргүүлж байгаа анхны байгууллага нь танайх боллоо. Бид мөрийн хөтөлбөртөө тодорхой асуудлыг тусгахад бэлэн байна” гэж онцлов.

Баруун гар талаас АН-ын Хуулийн газрын дарга Н.Ариунболд, АН-ын Хүний нөөцийн газрын дарга Б.Эрдэнэчимэг, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны УЗ-ийн гишүүн Ш.Ариунаа, МЭХ-ны УЗ гишүүн, Дорноговь аймгийн зөвлөлийн дарга Б.Сэмжидтуяа

Ядуурал, ажилгүйдлийг дорвитой бууруулах арга хэмжээг төлөвлөхдөө “амьжиргааны баталгаажих түвшин” тогтоож буй аргачлалаа амьдралд нийцтэй болгон сайжруулах, халамж тэтгэмжийг хатвгайруулж бус эзэнд нь хүргэх шаардлага тулгарч байна. Хүний хөгжлийг бодлогын цөм болгож, бие сэтгэл эрүүл, хариуцлагатай Монгол хүнийг бэлтгэхэд анхаарч, охид, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, бүхий л шатанд аливаа төрлийн ялгаварлан гадуурхалтыг хориглож, охид, эмэгтэйчүүд улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд хөвгүүд, эрэгтэйчүүдийн адил оролцох боломжоор хангахын тулд төрийн механизмийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байгаа юм.

МЭХ-ны бодлогын саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, охид эмэгтэйчүүдийн эрхийг хангана хэмээн тодорхойлсон ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд дорвитой ахиц гаргана хэмээн итгэж байна.

МЭХ-ны УЗ-ийн гишүүн Ш.Ариунаа, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны УЗ гишүүн, Дорноговь аймгийн зөвлөлийн дарга Б.Сэмжидтуяа

АН-ын Хүний нөөцийн газрын дарга Б.Эрдэнэчимэг, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
нам дагасан луйвар хулгай нартаа юугаа хийхэв дээ?сонгуулиа больцгоо.дэлхий даяараа монгол даяар аюул нѳмѳрчихѳѳд байхад .м үэ холбоо гэж хог новшнууд зайлцгаа
2020/03/20 103.57.94.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment