Зочид буудлын өрөөнд хүүхдээ орхиж явсан байна. Тодруулбал "Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах "......." зочид буудлын өрөөнд хүүхэд орхисон байна" гэх мэдээлэл энэ сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус зочид буудлын ... тоот өрөөнд 1 ой 4 сартай Х охиныг орхиж явсан байжээ. Охиныг төрсөн ээж нь болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай 33 настай, О гэгч эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Х охиныг Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Ээж нь төрсөн охиноо зочид буудлын өрөөнд орхиод явжээ
2016-03-21 09:31:00