8o
Улаанбаатар хот
mobile menu

НЭМГ-аас мэдэгдэл гаргажээ

2020-03-23 11:30:00

COVID-19 халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд үед резидент эмч нарыг дайчлан сургаж буй.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Коронавируст COVID-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орноос нийт 185 орныг хамраад байна.

COVID-19 цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаар чармайн ажиллаж байгаа билээ. 

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна. 

Эдгээр резидент эмч нар НҮБ-тай хамтран “Монгол Улс: (COVID19) -Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд тэднийг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна.

Мөн өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тооцсон байгаа. 

Гэвч "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх Даваа гарагаас эхлэн татан буулгаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигч
2 сараас илүү хугацаанд 24, 24-өөр гарсан бол туйлдаж ядарсан байгаа шдээ. Ядаж өгнө гэж тооцсон 20000 төгрөгөө өдөрт байг гэхэд 7 хоногоор өгсөн бол арай ч хүнд бна гэж зовлон тоочихгүй байсан байхаа
2020/03/23 43.242.242.4
  • Recent
  • Most Read
  • Most Comment