8o
Улаанбаатар хот
mobile menu

ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ТОГЛОЖ БАЙСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮГ ХАЙЖ БАЙНА

2020-03-23 10:42:05

Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй 4 настай хүүг Онцгой байдлынхан хайж байна. 

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд оршин суудаг 4 настай, эрэгтэй Э өчигдөр буюу 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй байна.Энэ тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нохой, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, 17 автомашин, 2 мотоцикл, ар гэрийн 2 хүн, 1 мотоцикл, нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Би
4 настай хүүхдийг голын эрэг дээр ганцааранг нь тоглуулаад байдаг тэнэг хүмүүс вэ?
2020/03/23 118.70.170.139