8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүрэг СӨХ-ын үйл ажиллагаанд хяналт тавив

2020-03-24 11:14:49

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын  ‘’Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт зохион байгуулах’’ тухай А/138 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засаг даргын орлогч Т.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт тавьсан байна.

Тодруулбал, шинээр баригдсан барилга бүхий барилгын компани, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг давхар эрхэлж буй хувийн орон сууцны конторын судалгаанд үндэслэн тус байгууллагуудад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг танилцуулж, шийдвэрлэх арга хэмжээг түргэн шуурхай авч ажиллахыг үүрэг болгов.

Мөн шинээр баригдсан барилгын компаниудыг сууц өмчлөгчдийн холбоогоо хуулийн хүрээнд байгуулж, бүх гишүүдийн хурлыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хуралдуулах чиглэл өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүд та хэр үр дүнтэй гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 5