Цагдаагийн ерөнхий газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо сэргээлгэх зааврын тухай мэдээллийг хүргэж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан бол:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
Бүрдүүлэх материал:
- Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
- Эрүүл мэндийн тодорхойлолтыг Энд дарж, татан авч харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ. Эрх сэргээгдсэн тохиолдолд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхим болон Дүнжингарав, Драгон төвд байрлах "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-д очиж жолооны үнэмлэх захиална.
- Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/
ЗӨРЧЛИЙН ОНОО ДУУССАН БОЛ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 2 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа зохион байгуулж буй сургалтын хуваарь, хаяг: