14o
Улаанбаатар хот
mobile menu

ЭСЯ: БҮРТГЭЛД ХАМРАГДСАН ИРГЭД МИАТ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХОЛБОГДОЖ ТИЙЗЭЭ БАТАЛГААЖУУЛНА

2020-03-27 09:36:27

Манай улс ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч ирнэ. Уг нислэгтэй холбоотой асуудлаар БНСУ дахь Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Монгол Улсын Онцгой Комиссын 2020.03.26-ны хуралдааны шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгт гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд бүртгүүлсэн дарааллын дагуу хамрагдана. Бүртгэлд хамрагдсан тухайн иргэнтэй МИАТ-ийн төлөөлөгчийн газраас утсаар холбогдож, нислэгийн тийзийг баталгаажуулах болно. Тусгай үүргийн онгоцоор эх нутагтаа буцах иргэд дараах зүйлсийг АНХААРНА УУ!

-Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусийн шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн жагсаалтыг дараах холбоосоос авна уу.

https://www.facebook.com/pg/embassyofmongolia/photos/?tab=album&album_id=1371781726360791

-Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

- Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.

- Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.

Дараагийн онгоцны нислэгийг асуудлыг Улсын онцгой комисс шийдвэрлэх тул тухайн үед ЭСЯ-ны цахим хуудас, олон нийтийн сүлжээнээс авна уу" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 43