8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашины арын хаалга онгойж хоёр настай хүүхэд унаж нас баржээ

2020-03-30 12:00:00

Өнгөрсөн долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 664 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 476-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирсон бөгөөд нэг хүүхэд байна. Тодруулбал,

/2020.03.24/-ны өдрийн 11:00 минутын орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутаг “Арын нуур” гэх газар шороон замд Toyota Harrier маркийн А жолоочтой автомашины хойд хаалга онгойж зорчигч хоёр настай, эмэгтэй Ц-гийн амь насыг хохироожээ. 

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд бэхэлж суулгахыг тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment