Чингэлтэй дүүргийн нэгэн зочиуд буудалд "мансуурсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгаж үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн 18 хороонд суух 34 настай эрэгтэй Б-гийн халааснаас гялгар ууттай хатаасан ургамал илэрчээ. Ургамлыг тестээр шалгахад сэтгэцэд нөлөөлөх олсны ургамал болох нь тогтоогдсон байна. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.
Зочид буудалд мансуурч байжээ
2016-03-21 11:34:00