8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана

2020-03-31 14:20:09

Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа. Нислэгээр 43 цэргийн алба хаагч иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллалаа. Цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт 21 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл