8o
Улаанбаатар хот
mobile menu

“Буянт-Ухаа-2” хорооллын 972 орон сууцнаас үлдсэн есөн айлын байрыг хуваарилах ажлыг дэмжив

2020-04-01 10:08:25

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцнаас “Гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд хуваарилсан квотоос үлдсэн есөн орон сууцыг хуваарилах ажлыг зохион байгуулахыг дэмжлээ.

Тодруулбал, уг бүлэгт хамрагдах хүсэлтээ найман иргэн цахимаар ирүүлснээс зургаан иргэн шалгуур үзүүлэлт хангаж гэрээ байгуулснаар одоогоор байрандаа ороод байгаа юм. Харин нэг иргэн өөрийн хүсэлтээр татгалзаж, нэг иргэн шалгуур үзүүлэлт хангаагүйн улмаас хасагджээ. Эрэмбэ өгсөж орох дараагийн иргэд байхгүй учир үлдсэн есөн байрыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, түрээсээс төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгаануудыг харгалзан тус ангиллын квотоос үлдсэн орон сууцыг Нийслэлийн Засаг даргын нөөц санд авахыг ийнхүү дэмжлээ.

Мөн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай, Төрийн шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг  хэлэлцэн дэмжиж, тогтоолын төсөл баталлаа гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл