8o
Улаанбаатар хот
mobile menu

Уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх чиргүүлтэй боллоо

2020-04-01 10:44:10

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор өөрсдийн санаачлагаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд дэслэгч Ц.Наранбаатар даргатай Эрэн хайх, аврах 7 дугаар бүлгийн алба хаагчид уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх зориулалттай чиргүүлийг хийж гүйцэтгэлээ.

Ингэснээр аврах ажиллагаанд хүрэлцэн очих цаг хугацааг хэмнэх, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс хамгаалах боломжтой боллоо 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл