8o
Улаанбаатар хот
mobile menu

Хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсан хэргийг шалгаж эхэллээ

2020-04-03 16:56:00

Булган аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажил явуулжээ. Энэ хүрээнд тус аймгийн Хишиг-Өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлсэн байна.

Мөн тус сумын иргэн Ө өөрийн эзэмшлийн авто гаражид 8 ширхэг бугын эвэр хадгалж байсныг үзлэг хийн, хураан авчээ.

Экологийн цагдаагийн албанаас мэдээлснээр дээрх бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Дархан цаазтай уулаар чинь дүүрэн хаус барьсан тэр бумаар нь хулгай луйвар хийсэн нөхдөө баривчилж чадахгүй байж яршиг л байна
2020/04/03 66.181.187.201