8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж: Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно

2020-04-02 15:12:00

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Япон улсаас ирэх тусгай үүргийн онгоцоор ирэх гэж байгаа тухайгаа жиргэжээ. 

Ц.Элбэгдорж "Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" хэмээгээд "Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ.

Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.

Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно" гэсэн байна. 

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ✔@elbegdorj

Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу

View image on Twitter

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
"-би түүнийг сөрж өрсөлдөх болно" гэнээ. Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгууль чинь улс орны төлөө биш зүгээр нэг хэн нэгнийг хяхан боогдуулах, хонзон авах хэрэгсэл байх нь ээ. Энэ хүний зорилго ийм байжэ
2020/04/08 64.119.23.15
зоч
Халхын хүү Баттулга ямарч байсан эх орноо , ард түмнээ бодоод байгаа шүү,Дараагийн удаа дахиад сонгоно.
2020/04/06 192.82.64.147
зочин
Их сансан газар 9 шөнө хоосон хонох болно биз, одоо ард түмэн дураар чинь далжигнуулахгүй байлгүй дээ
2020/04/06 192.82.64.147
Зочин
Тийм боломж байхгүй. Та хоцрогдсон байна. Нүглээ наминчлах л үлдсэн
2020/04/03 103.26.193.37
Зочин
Тарвага чинь шаасан монгоо урж дуусагаад ахиж шаах санаагаа хэлээд бна даа. Шунал гэж аймаар нугэл шуу одоо нухэндээ орох болсон юун тэнгэрийн юм яриад бна.
2020/04/03 66.181.179.178
saa
dahiaj chamaig songohgui baihaa
2020/04/02 64.119.19.23
Зо
Салаавч ав дахиад чамаар 6жил хулгай хийлгэх үүү үхэж хурдан далд ор
2020/04/02 202.21.108.169
teneg
2009 ond eronhiilogch bolonguutaa ard olonoo gesen bol....
2020/04/02 202.179.31.12
Mgl
Demjinee. Sanalaa ogno
2020/04/02 202.126.88.192
Өөр асуудал байхгүй ш дээ. Юун ерөнхийлөгчид нэр дэвших юу солиороод байгаа юм?
Баттулга нь ямар ч байлаа гэсэн тэрийг цаг хугцааны машин алдаа мадаггүй шүүх биз ээ. Харин Элбэг гуай та Монголын ард түмний язгуур эрх ашиг ярьдаг ХЭН бэ? Шүүхээр л зөв буруугаа ялгуулах үлдсэн.
2020/04/02 59.153.113.170
Zochin
3 dahia ursulduj boloh biluu, 2 l bish biluu
2020/04/02 103.229.120.202
ммм
Энэ одоо болимоор юм Олны анхааралд өөрийгөө оруулах гээд одоо чамайг хэн ч тоохгүй Шоронд орох гэж байж , шоронд орох ч багадна.
2020/04/02 192.82.78.231
zochin
тарвага монголдоо ирэхгүй өөр хаачих вэ дээ
2020/04/02 122.201.23.84