8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаалт түгээнэ

2020-04-06 13:12:00

Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ удаад БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчууддаа МЭХ-ны 21 аймаг, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл /9 дүүрэг/, болон сайн дураар гэртээ амны хаалт оёж хандивласан иргэдээс цуглуулсан 10.000 амны хаалтыг илгээжээ. 

Солонгос улсад нийт 50 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас 30.000 орчим нь эмэгтэй, гурван мянга гаруй нь хүүхэд байна. Солонгос улсад амны хаалтын хүрэлцээ муу, ялангуяа хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд амны хаалт олдохгүй байгаа юм. Тэгвэл МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаалт түгээх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment