8o
Улаанбаатар хот
mobile menu

“Тайванзул” ХХК жорлонгийн ойролцоо пүнтүүзээ хатааж байжээ

2020-04-07 09:27:19

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрлах “Тайванзул” ХХК-ийн үйлдвэрийн байранд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар гадна орчин бохир, пүнтүүзийг гадаа, нүхэн жорлонгоос 3-4 метр зайд хатаахаар байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй байна. Мөн үйлдвэрийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулсан, ажилчдыг ажлын хувцасаар бүрэн хангаагүй, хувцас солих өрөө байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гар угаах нөхцөлөөр хангаагүй зөрчил илэрсэн байна.

Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шалан дээр хураасан, агуулахгүй байжээ. Иймд үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл