8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

2020-04-07 10:00:15

Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт өртөж 4 га газар, 8 байшин бүрэн шатжээ. Гал түймрийн улмаас 6 байшинг шатахаас авран хамгаалж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл