8o
Улаанбаатар хот
mobile menu

Нойтон цас орж, бага зэрэг сэрүүснэ

2016-03-21 14:17:00

Энэ сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар зарим нутгаар хур тунадас, нойтон цас орж, бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Нутгийн баруун хагаст энэ сарын 22-нд, 23-нд төв болон говийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох юм байна. Салхи 22,23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин хугацааны эцсээр дулаарах төлөвтэй байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment