8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.ГАНХУЯГ: АН-аас сонгуульд нэр дэвшихээр 181 хүн 100 сая төгрөгөө өгсөн

2020-04-07 11:28:00


2019 оны 11 дүгээр сард АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар тус намынхан ирэх сонгуульд хэрхэн бэлдэх талаараа зөвлөлдсөн байдаг.  Энэ үеэр сонгуулийн санхүүжилт босгох асуудал ярьсныг АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сонгуультай холбоотой санхүүжилт босгох асуудал ҮБХ-ны хурлаар яригдсан. ҮБХ-ны гишүүд 30-40 сая төгрөгийг гурван үе шаттайгаар хуримтлуулж, сонгуулийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх шийдэлд хүрсэн. Ер нь улс төрд орж ирж байгаа хэн ч бай дэмжлэгтэй, хандив өгч, санхүүжилт босгох чадавртай байх ёстой" хэмээн ярилцлага өгсөн байдаг. Тус хурлын дараа  хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөг, эмэгтэй гишүүд 60 сая төгрөг намдаа тушаах шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдаад буй. 

Энэ талаар "Хера Холдинг" компанийн захирал  Хассуурын Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-аас сонгуульд нэр дэвшихээр 181 хүн 100 сая төгрөгөө өгсөн. 100 сая төгрөг тийм бага мөнгө юм уу. 181 хүн 100 сая төгрөг төлсөн гэхээр  18 тэрбум төгрөг. Дахиад 300-400 сая төгрөг цуглуулаад эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдаад эхэллээ. АН-ын гишүүн ярилцлага өгсөн байна лээ. 100 сая төгрөг төлсөн байхад ахиад 400 сая төгрөг төл гэсэн гээд ярилцлага өгсөн байна. 100 хүн 400 сая төгрөг төллөө гэхэд 40 тэрбум төгрөг гэсэн үг. Төрийн албыг ил тод зарж байна.  100 сая төгрөг хуулиар авах, өгөх боломжгүй мөнгө. Энэ нь сонгуулийн хуулийг зөрчиж байна. 100 сая төгрөгөө төлсөн, авсан бол хууль зөрчиж байна. Үүнийг хуулийн байгууллагад шалгуулна. Тодруулбал, 

  1.  ХЭҮК-т гомдол гаргана.
  2. АТГ-т хандана. Нэр дэвшиж байгаа хүмүүс нь 100 сая төгрөгтэй байсан эсэхийг шалгуулна. 
  3.  Тагнуулын Ерөнхий газарт хандаж шалгуулна гэсэн мэдээлэл хийлээ. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Офицер
Зөв.зөв. мэдлэг,дадлага,чадвараар өрсөлдөе. Яасан их мөнгөтэй юм бэ. Цэвэр мөнгө мөн бишийг тогтоож байж өрсөлдүүлэх хэрэгтэй.
2020/04/08 103.57.94.235
иргэн
Их өдөр цалинтай улсууд байна. Хаанаас ийм их мөнгө олж байна. Жирийн олон зуун иргэд 60 сая төгрөгийн байр авах гээд Ипотекийн зээл төлөх гээд яаж чармайж байна.
2020/04/07 103.212.117.129
Иргэн
Зөв гэж бодож бна, хээл хахуулийг дэмжсэн, жирийн ард иргэд сонгогдох боломжгүй, аймшгийн муухай мөнгөний босготой сонгуулийг болих хэрэгтэй. Шударга сонгуулийг хүсэж байна.
2020/04/07 202.21.118.138