8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг хэтрүүлэн ажилласан АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗТХ-ийн дагуу арга хэмжээ авчээ

2020-04-07 11:59:06

'НЗД-ийн А/108, А/223, А/436, А/438 захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна.
Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 1799, ресторан 1503, кафе 348, хүнсний дэлгүүр 639, нийт 4289 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан байна. 
Цаг хэтрүүлэн ажилласан Сонгинохайран дүүргийн Овоо шил ХХК-ийн "Амуу" кафе, Чингэлтэй дүүргийн Гипт рояал ХХК-ийн ресторан, Сүхбаатар дүүргийн Кенара ХХК-ийн “Алваро” ресторан, Баянгол дүүргийн Кайнд трейдинг ХХК-ийн Стрийт 88 ресторануудад холбогдох хуулийн дагуу 3650.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, Чингэлтэй дүүргийн Аянгын бороо ХХК-ийн “One way” ресторан, Гранд Будда ХХК-ийн “Гранд Инн” ресторан, Дэлгэрэнт трейд ХХК-ийн “Аялгуу” кафенуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
энэ хүмүүс чинь хэцүү байна шүү дээ тэгэж тороглол гэнгэж арга хэмжээ авлаа гээд байх юм сануулаж болдоггүй юмуу надад хүмүүс чинь цахилгаан дулааны төлбөр өгөх хэцүү байна төр арга авах хэрэгтэй
2020/04/07 192.82.68.3