8o
Улаанбаатар хот
mobile menu

Яргайтын Богинын аманд гарсан галд найман айлын зуны байшин өртжээ

2020-04-07 13:34:00

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд өнөө өглөө гал гарсан билээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гал түймэрт нийт найман айлын зуны байшин өртөж, хоёр байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалжээ.

Гэрэл зургийг ОБЕГ:

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл