8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замыг найм хоног 00:00-06:00 цагийн хооронд хаана

2020-04-08 11:01:54

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Нийслэл Хүрээ өргөн чөлөө” буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын авто зам, “Парк од” хотхоны харалдаа явган хүний гүүрэн гарц барих барилгын ажлыг 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр хийж эхлүүлсэн.

Он дамжин хэрэгжиж буй уг ажлын хүрээнд гүүрийн дам нуруу болон хөндлөн дам нуруу байрлуулж угсрах, зорчих хэсгийн лист байрлуулах ажлуудыг гүйцэтгэх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 08-16-ны өдрүүдэд 00:00 цагаас 06:00 цагийн хооронд хязгаарлаж байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ХУГАЦААНД аюулгүй байдлыг ханган бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл